“Дохионы хэл сурцгаая” цахим нөлөөллийн ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-27 14:22:42
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс “Дохионы хэл сурцгаая” цахим нөлөөллийн ажлыг санаачлаад байна.

Тус төвийн сайн дурын үйл ажиллагаанд оролцдог 15 гишүүн дохионы хэлийг сурч өөрсдийгөө танилцуулах аж.

Уг нөлөөллийн ажил нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой бөгөөд  дохионы хэлээр мэндлэх, гэр бүлээ танилцуулах зэргийг цахим хичээлээр сурч, бусдадаа түгээх юм.   

 

 

Холбоотой мэдээ