Өнгөрсөн 7 хоногт 12.6 сая ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 42 компанийн 12.6 сая ширхэг хувьцааг 1,332,501,238 төгрөгөөр арилжив.
Энгийн арилжаагаар "ЛэндМН ББСБ", "Говь", "Монос Хүнс", "Гутал", "Монгол шуудан" ХК-иудын хувьцаа идэвхтэй арилжигдав. Багцаар "Адуун чулуун", "Монос Хүнс" ХК-ийн үнэт цаас арилжив.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд "Монсек", "Голомт Капитал", "Мирэ Эссет Секьюритис Монгол", "БиДиСек", "Гаүли" зэрэг үнэт цаасны компаниуд идэвхтэй оролцрв.
5 дугаар сарын 29-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,415,764,891,707.31 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 15981.56 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.