Шинэ Делид 500 вагонд 8000 ор бэлдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-06-15 11:42:49

ШИНЭ ДЕЛИ. /Bloomberg/. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод эмнэлгийн ор дүүрч байгаатай холбоотойгоор COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг байрлуулахад вагонуудыг ашиглахаар болжээ.


“Засгийн газар 8000 орчим ор бүхий 500 вагоныг нийслэл хотод байршуулна” гэж Дотоод хэргийн сайд Амит Шах “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр сайд нар, Шинэ Дели хотын тэргүүн сайд болон бусад төлөөлөгчтэй уулзсаны дараа ийнхүү мэдэгдсэн байна. 


Мөн Шинэ Дели хотын хязгаарлах бүсийн оршин суугчдаас Засгийн газраас гаргасан ойрын хавьтлыг тогтоох хавсралтыг татахыг хүснэ гэж Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Шинэ Делид халдварын оргил үе хараахан эхлээгүй байгаа тул ойрын хэдэн долоо хоногт халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байх төлөвтэй байгааг эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд анхааруулжээ.


Тэдний үзэж буйгаар, Энэтхэгт энэ сарын эцэс гэхэд халдварын тохиолдлын тоо хагас саяд хүрч болзошгүй тул нийслэлд 80 мянган ор нэмж бэлдэх шаардлага үүсэж магадгүй ажээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Энэтхэгт коронавирусний халдварын 320 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь АНУ, Бразил, ОХУ-ын араас дөрөвдүгээрт бичигдэх өндөр үзүүлэлт юм. 

Холбоотой мэдээ