Какүрю Ананд тохой нь гэмтсэний улмаас энэ сарын башёг орхилоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-07-20 14:17:59

ТОКИО. /Kyodo/. Японы мэргэжлийн сүмо бөхийн Ёкозүна Какүрю Анандын баруун тохой гэмтсэний улмаас долоодугаар сарын башёг орхихоор болжээ.


Мичинокү дэвжээний багшийн мэдээлснээр, Какүрю ням гарагт башёгийн эхний өдөр Маэгашира Эндотой барилдах үеэрээ гэмтсэн байна.


“Тэрбээр өнгөрсөн даваа гарагт бэлтгэл хийх үеэрээ гэмтсэн байсан. Миний бодлоор, тэрбээр гэмтлээ сэдэрсэн байж болзошгүйд санаа зовниж байгаа байх, тиймээс түүнийг хурдан эдгээсэй хэмээн хүсэж байна” гэж нэмж хэлжээ.


Долоодугаар сарын башёг ихэвчлэн Нагоя хотод зохион байгуулдаг байсан боловч коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбогдуулан зорчих хөдөлгөөнийг хязгаарлахын тулд Токио хотноо зохион байгуулж байгаа юм.


Өдгөө 34 настай, Монголын тамирчин карьерийнхээ хугацаанд 16 дахь удаагаа тэмцээнийг орхиж буй нь энэ ажээ. Түүнтэй өнөөдөр оноолт таарсан Комүсүби Дайэйшо сул даваа авах юм байна. 

Холбоотой мэдээ