Чадвик Боусманыг төрсөн нутагт нь оршуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
zayaa3233@gmail.com
2020-09-15 15:58:32

Лос Анжелес /AP/. "Хар Ирвэс" киноны гол дүрийн жүжигчин Чадвик Боусманыг төрсөн нутаг болох Өмнөд Каролина муж улсад оршуулжээ.


Түүнийг 9-р сарын 3-нд Лос Анжелес тойргийн Андерсон хотоос 18 орчим км-ийн зайд орших Өмнөд Каролина мужийн Белтон хот дахь Баптист сүмийн оршуулгын газарт оршуулжээ. Үүнээс нэг хоногийн дараа Андерсон хотод түүний дурсгалыг хүндэтгэх олон нийтийн арга хэмжээ болсон байна.


Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр, 8-р сарын 28-нд Лос Анжелес хотын Гриффит паркийн ойролцоо орших гэртээ нас баржээ.


Тэрбээр 4 жилийн өмнө бүдүүн гэдэсний хорт хавдартай гэж оношлогдон яаралтай эрхтэн шилжүүлэн суулгах өвчтөнүүдийн жагсаалтад орж байсан тухай түүний гэр бүлийнхэн мэдээлсэн байна.


Ч.Боусман 2016 онд хорт хавдрын хагалгаанд орсон бөгөөд энэ оны 3 дугаар сард үсэрхийлсэн хорт хавдраа авахуулах дурангийн мэс засал хийлгэсэн байна.


Олны хайрыг татсан уг жүжигчин 42 настайдаа Жеки Робинсоны намтарчилсан кинонд тоглосныг түүний гэр бүлийнхнээс гадна цөөхөн хэдэн хүн мэддэг бөгөөд 43 настайдаа бүдүүн гэдэсний хорт хавдартайгаа тэмцэж байгаад нас барсан юм.

Холбоотой мэдээ