Ж.Байден: АНУ-д 1.5 сая ажлын байр шинээр бий болсон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-05-11 10:13:25

ВАШИНГТОН. /TASS/. Нэгдүгээр сарын 20-нд үүрэгт ажилдаа орсноос хойш АНУ-д 1.5 сая ажлын байр шинээр бий болсон гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.


“Дөрөвдүгээр сард АНУ-ын эдийн засаг 266 мянган ажлын байр, засгийн эрхэнд гарснаас хойш нийт 1.5 сая ажлын байр шинээр бий болгожээ. Энэ бүхэн нь аль ч ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноосоо хойших эхний 100 өдрийн гүйцэтгэсэн ажлаас илүү” хэмээн тэрбээр хэлэв.


АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хурд түүхэн дээд амжилтанд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байгааг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


“Нэгдүгээр улиралд эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрсэн нь европын бүсийн бусад орноос давж байна. “Америкийг аврах төлөвлөгөө” хэрэгжсэнээр 40 орчим жилийн эдийн засгийн хурдацтай өсөлт ойрын саруудад ажиглагдана гэж шинжээчид таамаглажээ. Бид зөв гольдрилоор явж байна” хэмээн Ж.Байден ярьжээ.


“The Washington Post” сонины мэдээлснээр, өнгөрсөн сард ажлын байрны тоо 940 мянга орчмоор нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглажээ. Гуравдугаар сард энэ үзүүлэлт сүүлийн 7 сарын дээд амжилтыг эвдэж, 916 мянгад хүрсэн байна. 

Холбоотой мэдээ