Татан буулгасан, хувьчлагдсан байгууллагын цалингийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-05-20 14:51:49

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Татан буулгасан, хувьчлагдсан байгууллагын цалингийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, үүнд шаардагдах техник хэрэгсэл, ажиллах хүчний цалингийн зардлыг аймгаас шийдвэрлэхээр болсон байна.

Энэ дагуу нэг жилийн хугацаанд 55 байгууллагын 1367 хадгаламжийн нэгж, 200317 хуудас цалингийн баримтыг цахим хэлбэрт оруулах юм. Дээрх цалингийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэд өөрт хэрэгцээтэй лавлагаа, хуулбарыг цахимаар авах боломж бүрдэнэ.

Аймгийн архивын хадгаламжийн санд 178 хөмрөг үүсгэгч байгууллагын 59220 хадгаламжийн нэгж болон тусгай төрлийн баримтуудыг хадгалан лавлагаа, мэдээлэлд ашиглаж байна. Аймгаас баримтын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулахад анхаарч, төрийн архивын зориулалтын байртай болох асуудлыг хөөцөлдөж байгаа аж.

Холбоотой мэдээ