Өмнөговь, Дорноговь аймгаас бусад орон нутагт зорчих хөдөлгөөнийг нээхээр шийдвэрлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр энэ сарын 22-ноос Өмнөговь, Дорноговь аймгаас бусад орон нутагт зорчих хөдөлгөөнийг нээхээр шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, энэ сарын 22-ноос ирэх сарын 15-ныг дуустал дээрх хоёр аймагт хөдөлгөөн хязгаарлалт үргэлжлэх бөгөөд, зөвхөн уул уурхай, зам барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалт, төрийн байгууллагын албан томилолтоор зорчих иргэд УОК-ын Шуурхай штабаас зөвшөөрөл авна. Харин хүндэтгэн үзэх шалтгаан буюу эмнэлгийн тусламж авах, буяны ажилд оролцох, оршин суух хаягтаа очих, буцах, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, бараа материал, өвс, малын тэжээл тээвэрлэх хөдөлгөөний зөвшөөрлийг Өмнөговь, Дорноговь аймгийн Онцгой комисс олгох аж.
Бусад орон нутагт зорчиход, вакцины давтан тунг хийлгээд 14 хоносон хүн ямар нэгэн хязгаарлалтад орохгүйгээр вакцинд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлээд хяналтын постоор нэвтрэх юм байна. Мөн сүүлийн дөрвөн сарын хугацаанд халдвар аваад эдгэрсэн хүн эмчийн магадлагааг үзүүлж чөлөөтэй зорчих боломжтой. Вакцины анхны тун хийлгэсэн, эсхүл эсрэг заалттай, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн 72 цагийн хүчинтэй PCR шинжилгээ өгч зорчих бөгөөд тухайн орон нутагтаа очоод долоо хоног ажиглалтад байх юм. Харин 0-17 насны хүүхдийг орон нутагт зорчиход түргэвчилсэн болон PCR шинжилгээ шаардахгүй.
Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам: