Өндөр гэгээний цэцэрлэгт хүрээлэнг 50 саяар тохижууллаа

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 17:14:51

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний түүхт 380 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит  цэцэрлэгт хүрээлэнг 51 сая төгрөгийн хөрөнгөөр тохижууллаа.

Өндөр гэгээний 12 метрийн өндөртэй сэрэг дүрийг алтан шаргал өнгөөр өнгөлж, цэцэрлэгт хүрээлэн дэх музейг засварлан ашиглалтад оруулж, өндөр гэгээний бүтээлүүдийг нь хуулбарлан байрлуулсан байна. Мөн гэрэлтүүлгийн тоог нэмж, цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 300м квадрат талбайг зүлэгжүүлэн, 5237 ширхэг мод бут нэмж тарьжээ.
Түүнчлэн Өндөр гэгээний түүхэн ойд зориулж, түүний төрсөн нутаг Есөнзүйл сумын Тав толгой хэмээх газар Гэрэлт хөшөө босгож, Өвгөн суваргын Цогчин дуганыг сэргээн засварлахад 72 сая төгрөг зарцуулсан байна. 

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд