БНХАУ хүний эрхийн өөрсдийн асуудлаа юун түрүүнд шийдэхийг АНУ-д уриалжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-07-26 14:11:51

ТЯНЬЖИНЬ. /Xinhua/. АНУ ардчилал, хүний эрхийн талаар БНХАУ-д сургамжлах боломжгүй нөхцөл байдалд байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Се Фэн хэлээд, хүний эрхтэй холбоотой өөрсдийн асуудлаа нэн түрүүнд шийдэхийг АНУ-д уриалжээ.


Се Фэн Хятадын хойд нутгийн Тяньжинь боомт хотноо энэ сарын 25-26-нд айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шермантай өнөөдөр уулзах үеэрээ ийнхүү хэлсэн байна.


БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд, “Түүхийн хувьд АНУ уугуул америкчуудын эсрэг геноцид үйлдсэн явдалд холбогдож байсан. Мөн өдгөө АНУ “COVID-19”-тэй тэмцэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээ зогсоосны улмаас тус улсад 620 мянган хүн нас бараад байна. Олон улсын үүднээс авч үзвэл, АНУ-ын цэргийн байнгын ажиллагаа, бодит байдлын талаарх АНУ-ын буруу ташаа мэдээллээс үүдэлтэй дайн дажин дэлхий дахинд ихээхэн гай гамшгийг дагуулаад байна. АНУ өөрсдийгөө дэлхийн ардчилал, хүний эрхийн төлөөлөгч хэмээн яаж дүрсэлж чадаж байна вэ? хэмээн уулзалтын үеэр хэлжээ.


Мөн “АНУ ардчилал, хүний эрхийн талаар БНХАУ-д сургамжлах боломжгүй нөхцөл байдалд байна хэмээгээд, Хятадын Коммунист намын хүчирхэг удирдлага, улс төрийн үр дүнтэй тогтолцоо, Хятадын нөхцөлд тохирсон хөгжлийн замналгүйгээр эсвэл Хятадын гудамжин дахь хүмүүс бүгд ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг үгүйсгэдэг байсан бол Хятадын ард түмэн ийм өндөр хөгжил дэвшилд хэрхэн хүрэх юм бэ? Тэрбум гаруй хүн амтай улс эдгээргүйгээр хэрхэн эдийн засгийн хурдацтай хөгжлийн гайхамшигт хүрч, нийгмийн тогтвортой байдлаа хангах вэ? Хятад үндэстэн 100-хан жилийн дотор дөнгөж босох цэгээс чинээлэг гүрэн болж агуу ахиц дэвшлийг үзүүлэх боломжтой байсан гэж үү?” хэмээн асуусан байна.


Хятадын ард иргэдийн 90 гаруй хувь нь Засгийн газартаа сэтгэл хангалуун байдаг болохыг Өрнөдийн судалгаануудаар тогтоосон гэдгийг Се Фэн нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ