Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг хэлэлцлээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-10-28 16:31:54

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хороо анхны хуралдаанаа хийв. 

Тус хурлаар Баянхонгор аймгийн Хог хаягдлын менежментийг сайжруулах "Дэд хөтөлбөр"-ийг хэлэлцэж, холбогдох байгууллагууд болох аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цэвэр хот ОНӨААТҮГ-ын удирдлагууд санал солилцлоо. 

Дэд хөтөлбөр, Мастер төлөвлөгөөг БОАЖГ-ын захиалгаар "Монсертф Туризм" ХХК боловсруулан гаргажээ.

Хорооны дарга Г.Энхбаяр, Дэд хөтөлбөрийг Баянхонгор аймагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чухал бодлогын баримт бичиг болохыг онцолж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж ажиллахыг төслийн баг болон холбогдох мэргэжилтнүүдэд үүрэгдэв.

Тус хурлаас гарсан санал хүсэлтийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ