Коронавируст халдварын 1673 тохиолдол батлагдаж, нэг хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-17 11:05:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд коронавируст халдварын 1673 тохиолдол өчигдөр шинжилгээгээр батлагдаж, нэг хүн нас барав.

 

Үүнээс Улаанбаатар хотод 1083, хөдөө орон нутагт 590 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яам мэдээллээ. Орон нутгаас Өвөрхангай аймагт хамгийн олон буюу 112, Орхон аймагт 81 тохиолдол бүртгэгджээ. 

 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 7541 хүний 2235 хүний биеийн байдал хөнгөн, 4488 нь хүндэвтэр, 773  нь хүнд, 52 хүний бие маш хүнд байна. Коронавирусний халдвар авч хөнгөн хэлбэрээр өвдөөд, гэрийн хяналтад 33 670 хүн байгаа аж. 



Холбоотой мэдээ