БАЯНХОНГОР: Цэргийн алба хаах залуусаа албанд нь үдэх үйл ажиллагаа боллоо
ФОТО МЭДЭЭ![](/files/634ccf433203e.jpeg)
Баянхонгор /МОНЦАМЭ/. 2022 оны хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдсан залуусыг аймгийн удирдлагууд, ар гэрийнхэн нь үдэн гаргах ажиллагаа Тусгаар тогтнолын Баганат талбайд өнөөдөр /2022.10.17/ боллоо.
Цэрэг хүний тэсвэр хатуужил, эх орноо хайрлан, батлан хамгаалах хариуцлагатай үүрэгт хүчин зүтгэх залуусыг Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Б.Батсуурь, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, сумдын ЗДТГ-ын дарга нар болон гэр бүлийнхэн нь үдэн гаргаж өгөв.
Баянхонгор аймгийн 20 сумаас хугацаат цэргийн албанд өнөөдөр мордож буй залуус Өмнөговь, Баянхонгор аймгийн дугаар ангиудад алба хаана. Харин маргааш /2022.10.18/ Улаанбаатар, Өвөрхангай аймгийн дугаар анги нэгтгэлд алба хаах залуус нутгаасаа мордох юм.
![](/files/634ccf4335682.jpeg)
![](/files/634ccf4335845.jpeg)
![](/files/634ccffa6e844.jpeg)
![](/files/634ccffa734db.jpeg)
![](/files/634ccffa78d16.jpeg)
![](/files/634ccffa77ba3.jpeg)
![](/files/634ccffa7967b.jpeg)
![](/files/634ccffa7a82a.jpeg)
![](/files/634ccffa7aee2.jpeg)
![](/files/634ccffa7af44.jpeg)
![](/files/634ccffa7b0d6.jpeg)
![](/files/634ccffa7be04.jpeg)
![](/files/634ccffa7ccb7.jpeg)