Иран Улс руу мах экспортолж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун арьс шир, ноос, махны кластер үйлдвэрүүдийг бодлогоор, хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээлээр дэмжихээ Өвөрхангай аймагт мах бэлтгэн нийлүүлэх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ илэрхийлэв.
“Өв эко
мийт”, “Дээжийн өргөө” компаниуд халал аргаар орон нутгаас мах бэлтгэн Иран Улс руу экспортолж байна. Орон нутгийн 120 гаруй хүнийг ажлын байраар
хангаж буй “Өв эко мийт” үйлдвэр нь бог, бод малын тусгай шугамаар махаа бэлтгэдэг. Цаашид
богийн арьс хуулагч тоног төхөөрөмж үйлдвэртээ суурилуулж, арьсны эсгэлтийг
багасгахаар зорьж байгааг ХХААХҮЯ мэдээллээ.
“Дээжийн өргөө” ХХК нь жилд 35 мянган бог малын мах, дайвар бүтээгдэхүүн бэлтгэх хүчин чадалтай, малын толгой, шийр зумлагч төхөөрөмж суурилуулж хүчин чадлаа нэмж байгаа төдийгүй малын өөх тос боловсруулан техникийн тос экспортолж байна. Харин аймгийн “Дэлхийн хүнс” ХХК өдөрт 10 тонн мах бэлтгэж, Киргиз Улс руу экспортлохоор төлөвлөжээ. Өвөрхангай аймгийн мах бэлтгэх, арьс ширний үйлдвэр нь кластераар ажиллах боломжтой юм.