Бөөрөлжүүтийн станц ашиглалтад орсноор нийслэлд 300 мВт цахилгаан нийлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын Захирагч Х.Нямбаатар, сэтгүүлчидтэй
уулзах үеэр нийслэл эрчим
хүч,
ус, хүнсний
асуудлаа өөрөө бүрэн шийдвэрлэнэ гэдгээ
мэдэгдсэн. Тэрбээр эрчим хүчний эх үүсвэрт Бөөрөлжүүлтийн цахилгаан
станцын төслийг дурдсан юм.
Улаанбаатар хот, Бөөрөлжүүтийн цахилгаан станц хооронд санамж бичиг байгуулан ажлаа эхлээд байна. Хамтын
ажиллагааны хүрээнд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар Төв
аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт баригдаж буй Бөөрөлжүүтийн цахилгаан
станцын бүтээн байгуулалттай танилцаж, төслийн
удирдлагуудтай санал солилцоод иржээ.
Бөөрөлжүүлтийн цахилгаан станцын төсөл нь 4 үе шаттай хэрэгжихээс эхний үе шат нь энэ оны аравдугаар сард дуусна.
Ингэснээр тухайн цахилгаан станц Улаанбаатар хотын төвийн эрчим
хүчинд 150 мВт хүчин чадлыг нийлүүлэх юм. Хоёрдугаар үе шат буюу 2025 онд
дараагийн 150 мВт-ыг буюу нийт 300
мВт-ын цахилгааныг нийлүүлэх
аж. Энэ нь
ТЭЦ-3-ын үйлдвэрлэлээс
нэг дахин илүү хүчин чадал болж буйг
тэрбээр дуулгалаа.
Нийслэлийн цахилгаан,
эрчим хүчний хэрэглээний талаар тэрбээр хэлэхдээ, 2023
оны 12 дугаар сард Улаанбаатар хотын
төвийн эрчим хүчний системийн хэрэглээ 12.3 хувиар нэмэгдсэн. Өвлийн оргил ачааллын үед хэрэглээ огцом
нэмэгдсэнээр ОХУ-ын эрчим хүчний нийлүүлэлтэд доголдол гарсан.
Үүнтэй холбоотойгоор оргил ачааллын үед Улаанбаатар хотод
хэд хэдэн удаа эрчим хүч хязгаарласныг
дурдаад, айл өрхүүдийг цахилгаан халаагуурт шилжүүлэх, гэр хорооллыг
орон сууцжуулах, метро байгуулах зэрэг төсөл хөтөлбөр энэ оноос хэрэгжинэ.
Агаарын бохирдол болон түгжрэлийг бууруулах, дээр дурдсан томоохон төсөл хөтөлбөрийг
хэрэгжүүлэхдээ дэд бүтцийг урьдчилан төлөвлөж, бэлдэж байгаа. Төсөл бүрд эрчим
хүчний өндөр хэрэглээ шаардлагатай. Иймд Улаанбаатар хотын эрчим хүчний
найдвартай хэрэглээг хангах нь чухал болоод байна гэв.