Дадлагажигчийн хөтөлбөрийг сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-23 10:35:15

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскатай уулзаж, дадлагажигчийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэх төсөл хэрэгжүүлэхээр боллоо.


Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж, дадлагажигчийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэх төслийг хамтран хэрэгжүүлэх тухай санал солилцсон байна. Мөн, хөдөлмөрийн зах зээл дээр нэг талдаа ажиллах хүчний хомсдолтой, нөгөө талдаа ажилгүйдэлтэй парадокс үүссэнийг удаа дараа хэлж байгаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хөдөлмөр эрхлэлт, хоршоо, мэргэжлийн боловсрол, ажил олгогчийг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн нь ч байгаа талаар ярилцжээ.



Төслийн хүрэээнд мэргэжлийн боловсрол эзэмшсэн, цагийн ажил хийдэг, албан бус хөдөлмөр эрхлэгч 7500 иргэнийг ажилтай болгох тооцоо бий. Цаашид төслүүдийг хэрэгжүүлэхдээ зорилтот бүлэгт чиглүүлж, мэргэжлийн холбоо, цагийн ажлын бирж, ур чадвар олгодог сургалтуудын уялдаа холбоог сайжруулж үр дүнд хүрэхийг ГБХНХЯ мэдээллээ. 

Холбоотой мэдээ