Оюуны өмчийн газар 2024 онд 349 бүтээлд патент олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2025-01-23 10:17:00

 Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын  21 /МОНЦАМЭ/. Оюуны өмчийн газар иргэн,  хуулийн  этгээдээс  ирүүлсэн 349 бүтээлд  патент олгожээ.  Патент олгосны хувьд:

  • 110 нь шинэ бүтээлийнх,
  • 239 нь бүтээгдэхүүний загварынх,
  • Шинэ бүтээлд олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзэхэд:
  • 54 нь хүний хэрэгцээг хангах зүйл,
  • 31 нь  хими төмөрлөг,
  • 13 нь механик, гэрэлтүүлэг, дулаан, шахуурга, хөдөлгүүр, зэвсэг, тэсрэх бодис,
  • 10 нь технологийн төрөл бүрийн арга,
  • 9 нь физик,
  • 7 нь цахилгаан,
  • 6 нь барилга, уул уурхай,
  • 3 нь нэхмэлийн ангилалд хамаарч байна

Монгол Улсын хэмжээнд 2024 оны   эцэст  барааны тэмдгийн  эрхийн хамгаалалт авахаар 4802 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 2000  нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг юм.


Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 3968 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон нь 2023 оныхоос 345  нэмэгджээ.


Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар 2024 онд  939 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Эдгээр  бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна. Тухайлбал:

  • Шинжлэх ухаан, утга зохиолын бүх төрлийн аман болон бичмэл бүтээл 510,                 
  • Компьютерын программ 153,                
  • Хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл 86,
  • Материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлог, түүвэр зохиол болон эмхэтгэл 83, 
  • Дүрслэх урлаг, уран баримал, график урлагийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл 30,                
  • Кино урлагийн болон бусад дуу авиа бүхий дүрст  бүтээл 27,                
  • Үүсмэл бүтээл 26               
  • Чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүх төрлийн бүтээл , эдгээрийн зураг төсөл 6,
  • Газрын зураг, атлас болон ахитектурын зураг төсөл, хар зураг,  бүдүүвч, диаграмм, гурван хэмжээст  илэрхийлэл зэрэг  шинжлэх ухаан техникийн шинжтэй тайлбар зураг 6,   
  • Жүжиг, бүжиг, уран нугаралт, пантомим зэрэг тайзны урлагийн бүх төрлийн бүтээл 4,
  • Уран барилга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, цогцолбор болон  архитектурын бусад бүтээл 4,            
  • Мэдээллийн сан 2,            
  • Гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл 2, 
Холбоотой мэдээ