Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх сарын нэгнээс нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 792 000 төгрөг болгож өөрчилнө.
Харин шимтгэл төлөх хувь хэмжээ 13.5 хувь хэвээр байхыг Нийгмийн даатгалын ерөнхий газар мэдээлсэн байна.
Ингэхдээ эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй ажил хөдөлмөр эрхлээгүй эцэг, эх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шимтгэл төлөх бол тэтгэмж болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл 15840 төгрөгийг даатгуулагч өөрөө сар бүр хариуцан төлнө.
Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 000 төгрөгөөс тэтгэврийн даатгалын шимтгэлийн 11.5 хувиар тооцсон дүн буюу 91080 төгрөгийг улсын төсвөөс төлнө гэжээ.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1995 онд 9600 төгрөг, 2011 онд 140 мянган төгрөг байв. Үүнээс хойш найман удаа нэмснээр 5.6 дахин өсч одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгаа.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчилснээр нийгмийн даатгалын шимтгэлд 660
мянган төгрөгөөс 89100 төгрөг төлж байсан иргэн, 792 мянган
төгрөгөөс 106320 төгрөгийн төлөх юм.