СЭЛЭНГЭ: Дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 24
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар суманд барьж байгаа 210 мВт-ын Дулааны цахилгаан
станцын бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа явж байна.
Тус
бүтээн байгуулалтын эхний 35 мВт-ыг 2025 ондоо багтаан асаана. Харин 2026 оны 4 дүгээр сард дахин 35 мВт-ыг
ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.
Цаашид
үргэлжлүүлэн 140 мВт-ыг нэмж барих
төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тус станцыг ашиглалтад оруулснаар Сүхбаатар сум,
Сэлэнгэ аймаг төдийгүй манай улсын цахилгааны дутагдлыг нөхөх, дэд бүтцэд
тулгуурласан томоохон бүтээн байгуулалтуудын эхлэл тавигдах юм.
Мөн ДЦС бүрэн
ашиглалтад орсноор иргэдийн цахилгаан, дулааны төлбөр багасч, орон нутагт ажлын
байр шинээр бий болох гээд олон давуу тал бий
болох юм.
Дээрх байгууламжийг барих нийт өртөг нь 108.4
сая ам.доллар бөгөөд “Райд Монголий” ХХК өөрсдийн хөрөнгөөр хоёр жилийн дотор
барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн
ажиллаж байна.
Улаанбаатар