Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом, 2026 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Зүүнговь суманд -48.6 градус, Тэс суманд -47.1, Малчин суманд -42.7, Улаангом, Баруунтуруун суманд -42, бусад нутгаар -32-39, хөрсөн дээр -35-50 градус хүйтэн хонолоо.
Энэ сарын 23 хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, шөнөдөө хүйтний эрч чанга хэвээр байна. Харин 23-ны шөнө нутгийн хойд хэсгээр, 24-нд зүүн нутгаар, 25-нд зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи 24-нд нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр, зарим үед 16-18 метр хүртэл ширүүсэх бол бусад хугацаанд баруунаас секундэд 3-8 метрийн хүчтэй байх юм.
Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42-47 градус, өдөртөө -28-33 градус, бусад нутгаар шөнөдөө -30-35 градус, өдөртөө -20-25 градус хүйтэн байна. Харин энэ сарын 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж УЦУОШТ-өөс мэдээллээ.