Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. ГХЯ-ны мэдээлснээр Израил Улсад одоогийн байдлаар тус улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан зэрэг 40 орчим монгол иргэн байгаа бол Иран Улсад оршин суугаа монгол иргэн байхгүй байна.
Тус бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Анкара дахь Монголын ЭСЯ-наас Израил дахь иргэдтэйгээ групп чат үүсгэн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа ажээ.
Хэрэв иргэдээс хүсэлт гаргасан тохиолдолд өмнөх туршлагын дагуу Тель-Авиваас Таба боомтоор Египетийн хил нэвтрүүлэн, татан авах ажиллагааг зохион байгуулна хэмээн ГХЯ-наас мэдэгдлээ.
Монгол Улсын ДТГ-уудаас ирүүлсэн мэдээллээр Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 иргэн оршин сууж байгаа аж.
Үүнд:
Эдгээр орнуудад оршин сууж байгаа иргэддээ Анкара, Абу-Даби, Каир, Кувейт дэх Монгол Улсын ЭСЯ-даас шаардлагатай зөвлөгөө мэдээлэл, дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

