Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. 2026 оны наймдугаар сард банкуудын нийт зээлийн үлдэгдэл 48.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 14.3 хувиар өссөн байна.
Банкны зээл нь иргэн, аж ахуйн нэгжид тодорхой хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй олгож буй санхүүгийн эх үүсвэр бөгөөд мөнгө эдийн засагт хэрхэн шилжин эргэлдэж байгааг илэрхийлдэг гол үзүүлэлтийн нэг юм. Ипотекийн болон МИК-д шилжсэн зээл 18.8 хувиар өссөн бол хэрэглээ болон хадгаламж барьцаалсан зээлийн өсөлт 4.7 хувь болж саарсан аж.
Зээлийн жилийн өсөлт (18 сар) саарсанд хэрэглээний зээлийн өсөлт удааширсан нь голлон нөлөөлснийг мэргэжилтнүүд тодотгов. Тэгвэл бизнесийн зээл 17.9 хувийн жилийн өсөлттэй гарч, эдийн засгийн идэвхжил харьцангуй тогтвортой байна. Нийт зээлийн 5.3 хувь нь чанаргүй, 2.5 хувь нь анхаарал хандуулах түвшинд байгааг Монголбанкн мэдээлэв. Анхаарал хандуулах зээлийн нийт зээлд эзлэх хувь 2.0 нэгж хувиар буурсан бол чанаргүй зээлийн жинг тогтвортой хадгалжээ.
