Шилдэг малчдын шагналыг гардууллаа
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгаас 2019 онд улсын хошой аварга малчин нэг, улсын аварга малчин зургаа, улсын аварга тариаланч, “Алтан төл”-ийн эзэд тус бүр хоёр төрөн гарсан юм. Аваргуудын шагналыг сар шинийн босгон дээр УИХ-ын гишүүн Г.Солтан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга А.Гылымхан нар болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумдын удирдлага гэрт нь очиж гардуулан өглөө.
2312 дня