Он гарсаар Говь-Алтай аймагт 3,3 мянган толгой мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-09 16:09:37

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Он гарсаар Говь-Алтай аймгийн Жаргалан, Дэлгэр, Тайшир, Шарга, Эрдэнэ, Чандмана, Бигэр зэрэг суманд нэгдүгээр сарын 7-ны байдлаар 3,3 мянган толгой бог мал хорогдоод байна.


Одоогоор Говь-Алтай аймгийн нийт нутагт цасан бүрхүүл тогтож, 80 гаруй хувьд нь өвөлжилт хүндэрч байна. Тус аймгийн ихэнх нутгаар өнгөрсөн зун ногооны гарц муу, бэлчээрийн даац хэтэрсэн нь мал тарга хүч тааруухан авахад хүргэжээ. Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, шөнөдөө 36-43 хэм хүрч байгаа нь мал аж ахуйн өвөлжилт хүндэрч өөрөөр хэлбэл  зудын эрсдэл нэмэгдэхэд хүргээд байгаа тухай ХХААГ-аас мэдээллээ. 

Одоогоор аймгийн аюулгүйн нөөцөд байгаа өвс тэжээлийн 50 гаруй хувийг сумдад хуваарилаад байгаа аж. Харин үлдсэн 284 тн өвс, 71,5 тн тэжээлийг цаг үеийн нөхцөл байдлыг харгалзаж байж малчдад хүргэх юм байна. 


Связанные новости