Сүү, цагаан идээ худалдан борлуулах тогтсон цэгтэй боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-01-20 19:20:45

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын ЗДТГ-аас сүү, цагаан идээ худалдан борлуулж буй иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж  төрөлжсөн бөөний худалдааны тогтсон цэгтэй болголоо.


Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 20-оос эхлэн “Залуур-Алтай” ХХК-ийн урд талбай дээр сүү, цагаан идээний нэгдсэн худалдааны цэгийг бий болгожээ. Үүнтэй холбоотойгоор худалдан борлуулж буй иргэдийг "Ковид-19" цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг сахиж, амны хаалт, бээлий, гар ариутгагч хэрэглэх шаардлага тавьж, үйл ажиллагаанд нь хяналт тавин ажиллаж байна. Иймд иргэд хөдөлмөрчдийг цагаан идээний нэгдсэн цэгээр үйлчлүүлэхдээ амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин үйлчлүүлэхийг Есөнбулаг сумын ЗДТГ-аас онцгойлон анхаарууллаа.


Связанные новости