Дэлхийн Байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-22 17:17:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Дэлхийн Байгаль хамгаалах сан /WWF/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал энэ онд хамтран ажиллана.


Энэ ажлын хүрээнд талууд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлтэй хамтран  2021 онд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгааны ажлуудыг эрчимжүүлж, дэмжин ажиллах ажээ. Гэрээнд 16 сая төгрөг төсөвлөн хагас жилдээ багтаан зорилтот ажил, үйл ажиллагаа зохион байгуулан ажиллахаар тусгасан байна. Цаашид эхний хагас жилд хийсэн үйл ажиллагааны чанар, үр өгөөжөөс хамаарч санхүүжилт нэмэгдэх боломжтой гэдгийг Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас онцлон мэдээлэв.


Связанные новости