ДОРНОД: Нийтийн эзэмшлийн газруудад хяналт тавих тасгийг байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Энэ онд Дорнод аймгийн төвд тоглоомын талбай, авто машины зогсоол, бусад тохижилтын ажлыг дөрвөн байршилд хийхээр 1.2 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Одоогоор дээрх ажлын тендер зарлагдаж, гүйцэтгэх компаниуд эхнээсээ шалгараад байна. Зарим тоглоомын талбайг хашаа хайс, авто зогсоол, тохижилттой нь цогцоор нь шийдэхээр төлөвлөжээ.
Өнгөрсөн
жилүүдэд энэ чиглэлийн ажилд тодорхой төсөв мөнгө зарцуулж ирсэн ч хариуцах
эзэнгүй орхигдож ирсэн. Тиймээс “Хэрлэн тохижилт” ОНӨААТҮГ-т тусгай тасаг нэгж байгуулж, олон нийтийн эзэмшлийн газруудад анхаарал хандуулж ажиллуулахаар
зохицуулалт хийсэн байна.