ДОРНОД: Нүүдлийн үзэсгэлэн дэлгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-10-31 16:44:01

Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. “Билгэ хааны өв” нүүдлийн үзэсгэлэнг ирэх сарын 3-6-ны өдрүүдэд Дорнод аймагт дэлгэнэ.


“Соёлын орон зай- Бидний орчин” бүтээлч аяны хүрээнд Хөшөө цайдам музей, Дорнод аймгийн музейн хамтын ажиллагааны хүрээнд Монгол нутагт оршин тогтнож байсан эртний улсуудын нэг Түрэгийн хаант улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалуудыг сонирхуулах юм.


Тодруулбал, манай улсын нутаг дэвсгэрээс олдсон анхны хаан хүний хэрэглэж байсан эдлэл буюу Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг Билгэ хааны тахилын онгоноос олдсон алтан титэм, мөнгөн буга, мөн Билгэ хааны дүү Культегин жанжны тахилын онгоноос олдсон хосгүй үнэт олдворууд багтжээ.  

Связанные новости