ДОРНОД: Унтлагын автобусаар үйлчилж эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-10-31 16:51:25

Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. "АЙСВН" ХХК тун удахгүй Дорнод-Улаанбаатар чиглэлд унтлагын автобусаар үйлчилж эхэлнэ.


Тодруулбал, даваа, пүрэв, баасан гаргийн 20.00 цагт Дорнодоос хөдөлж, маргааш өглөө нь нийслэлд зорчигчоо буулгах юм.


Энэхүү унтлагын автобус нь 28 хүний суудалтай. Старлинкээр интернэтэд холбогдож, утсаа цэнэглэж, үнэгүй цай, кофегоор үйлчлүүлэх боломжтой.


Тарифын хувьд нэг талдаа 110 мянган төгрөгөөр үйлчилнэ гэж Авто тээврийн төвөөс мэдээлэв. 

Связанные новости