УВС:Хайрхан багт инженерийн хийцтэй бэлчээрийн худаг гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-11-07 16:41:53

Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Хяргас сумын Хайрхан багт инженерийн хийцтэй бэлчээрийн худаг гарган хүлээлгэж өглөө.

 

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас улсын төсвийн 33.1 сая төгрөгийн хөрөнгөөр Хяргас сумын Хайрхан багийн нутаг дахь Хар эрэг хэмээх газарт инженерийн хийцтэй бэлчээрийн худгийг гаргасан байна.  

 

Худаг гаргах ажлын гүйцэтгэгчээр "Рашаан ундрах" ХХК ажилласан бөгөөд өнөөдөр бэлэн болгож, Хяргас сумын ЗДТГ-т түлхүүрийг нь гардуулан өглөө.

 

Хяргас сум нь 770 гаруй малчин, 152 мянга орчим толгой малтай бөгөөд таван багтай сум юм. Иймээс бэлчээрийн усан хангамжийг сайжруулахын тулд ийнхүү улсын төсвийн хөрөнгөөр худаг гаргажээ.

Связанные новости