УВС: 112 төрлийн шинжилгээ хийх боломжтой MRI аппарат суурилууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 10
/МОНЦАМЭ/. Хүнд өвчтөнийг орон нутагтаа цаг алдахгүй оношлох боломж бүрдсээр
байна.
Хүнд 112 төрлийн шинжилгээ хийх боломжтой, ХБНГУ-д үйлдвэрлэсэн соронзон резонанст томографи буюу MRI аппаратыг Увс аймгийн "ЭБАЖИ" хувийн эмнэлэг үйлчилгээндээ ашиглаж эхэллээ.
Энэхүү аппарат нь хөдөө орон нутагт анх удаа суурилуулж байгаа,
хамгийн сүүлийн үеийн, хиймэл оюунд суурилсан дэвшилтэт технологи юм.
Тус аппаратыг "ЭБАЖИ" эмнэлэгт суурилуулахаар Монголын болон БНСУ-ын 11 инженер, техникийн ажилчид 52 хоног зарцуулж, өнөөдөр ийнхүү үзлэг, оношлогоо хийхэд бэлэн болгож хүлээлгэн өглөө.
Тус аппаратын тусламжтайгаар хүний биеийн бүхий л эрхтнийг оношлох боломжтой байна.
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar