Биньямин Нетаньяху: Иран нууц цөмийн байгууламжтай

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-28 12:58:27
twitter.com/Nyamkanmk

НЬЮ-ЙОРК. /NHK/. Ираны нийслэл Тегеран хотод бас нэгэн нууц цөмийн байгууламж байдаг гэж Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэв.


Тэрбээр өчигдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэх үеэрээ Иран нууц цөмийн байгууламжтай болохыг олж мэдсэн тухайгаа мэдэгджээ.


Тэрбээр цөмийн байгууламж хэмээн үзэж байгаа зургийг олон улсын төлөөлөгчдөд үзүүлсэн байна. Мөн тэрбээр 300 тонн цөмийн тоног төхөөрөмж, материал уг байгууламжид хадгалагдаж байгаа гэж хэлэв.


Иран цөмийн зэвсэг хөгжүүлэх зорилгоо орхиогүй бөгөөд 2015 онд байгуулсан гэрээг зөрчиж байна гэж Биньямин Нетаньяху мэдэгдээд, Иран баримт нотолгоог дарагдуулахаас өмнө уг байгууламжид яаралтай шалгалт хийхийг Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал Юкия Аманогоос хүссэн байна.


Д.Нямтулга

Холбоотой мэдээ