Иргэдийн хадгаламж өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-10-10 14:17:08


Увс /МОНЦАМЭ/. Аймгийн банк санхүүгийн эдийн засгийн 2018 оны гуравдугаар улирлын үзүүлэлтээс харахад нийт зээлийн багц 187.6 тэрбум төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.6 хувиар буюу 13,3 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээл 11,8 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.3 хувиар буюу 0,93 тэрбум төгрөгөөр буурсан аж.

Татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу иргэдийн харилцах хадгаламж 113.5 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 17.6 хувиар буюу 16.9 тэрбум төгрөгөөр өсчээ.грөгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.3 хувиар буюу 0,93 тэрбум төгрөгөөр буурсан аж.


Татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу иргэдийн харилцах хадгаламж 113.5 тэрбум төгрөгт хүрч  өнгөрсөн оны мөн үеэс 17.6 хувиар буюу 16.9 тэрбум төгрөгөөр өсчээ.


                                                                                                                            Б.Батхүү

Холбоотой мэдээ