Д.Тогтохсүрэнг УИХ дахь МАН-ын бүлгийн даргад нэр дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-14 18:59:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, УИХ дахь тус намын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэн гишүүнийг нэр дэвшүүлэв. Түүнийг бүлгийн даргад нэр дэвшүүлэхийг Удирдах зөвлөлийн гишүүд 100 хувь дэмжсэн бөгөөд өрсөлдөгчгүй байсан гэв. Маргааш буюу энэ сарын 15-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Д.Тогтохсүрэнг бүлгийн даргаар томилох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.

Холбоотой мэдээ