“Самсунг” компани “S9” загварын өвөрмөц өнгөтэй гар утсыг худалдаанд гаргана

Дэлхийн мэдээ | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2018-11-15 11:38:10

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын томоохон төлөөлөгч “Самсунг” компани “S9” загварын уусгасан өнгөтэй гар утсыг худалдаанд гаргахаар болсон тухайгаа пүрэв гарагт мэдээлснийг "Yonhap" агентлаг уламжлав.


Компанийн мэдээлснээр, хөх болон мөнгөлөг өнгийг хослуулсан шинэ загварыг дахин давтагдашгүй, өвөрмөц загварыг эрхэмлэдэг хэрэглэгчдэдээ зориулан гаргаж байгаа аж.


Ингэснээр “S9” загварын ухаалаг утасны хар, хөх, нил ягаан, улаан болон алтлаг гэсэн таван өнгийн сонголт дахин нэг өнгөөр нэмэгджээ.


64 гегабайтын багтаамж бүхий хөх, мөнгөлөг өнгийн шинэ загвар 957 мянган вон буюу 845 ам.долларын үнэтэй байх юм. Түүнчлэн цаашид өвөрмөц загвар бүхий ухаалаг гар утсуудыг олон нийтэд танилцуулсаар байна гэдгээ албан ёсоор мэдээлсэн байна.


Өнгөрсөн 10 дугаар сард “Самсунг” компани уусгасан өнгө бүхий “Galaxy A9” загварын утсыг танилцуулсан билээ. 

Холбоотой мэдээ