БНХАУ-д бүртгэгдсэн уушгины хатгаагаар өвчлөгчид нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-01-07 15:27:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ цуврал зөвлөмж хүргэж байна.

Энэ удаа амьсгалын замын халдвараас сэргийлэх дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчний тоо нэмэгдэж, 59 хүн өвчилж, 7 хүний биеийн байдал хүнд байна.
Мөн Хонконгод 14 хүн, Сингапурт бага насны 1 хүүхэд өвчилсөн тухай албан бус мэдээлэл байна. Иймд,
1. Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх ;
2. Амны хаалт тогтмол хэрэглэх;
3. Нус цэрээ ил задгай хаяхгүй байх;
4. Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;
5. Ханиаж найтаах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, шууны дотор тал руу ханиаж найтаах;
6. Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх;
7. Хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;
8. Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байхыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ