Үүлэнд зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-05-30 22:20:15

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн "Мөрөн бороо-1" "Мөрөн бороо-2" экспедицүүд энэ сарын 28-нд үүлэнд зориудаар нөлөөлж 9 удаа пуужин харваж тунадас нэмэгдүүлжээ.

Энэ үеэр Төмөрбулаг сумын Талбулагт 3 пуужин, Дөтийн даваанд 3 пуужин, Түнэл сумын Халиутын таг гэдэг газарт  3 пуужин тус тус харвасан байна. Үүний үр дүнд хур тунадас нэмэгдэн орж хуурайшилтын 3,4-р зэрэгт байсан сумдад бороо, уулаараа цас орж Цагаан-Үүрээс бусад бүх сум хуурайшилтын 1-р зэрэгт хүрч буурсан гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга Г.Адъяасүрэн мэдээллээ.

Хөвсгөл аймгийн нутгаар 31-нд зарим нутгаар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-нд ихэнх нутгаар 8-13м/с, үе үе секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх ажээ.

 

Холбоотой мэдээ