Татварын орлого 1.3 их наядаар буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-14 13:20:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд татварын нийт орлого энэ оны эхний 11 сард 7.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (14.3 хувь) их наяд төгрөгөөр буурав. Үүнд:

  • Орлогын албан татвар 406.2 (17.7 хувь) тэрбум төгрөг, 
  • нийгмийн даатгалын орлого 378.0 (21.7 хувь) тэрбум төгрөг, 
  • НӨАТ 187.0 (8.4 хувь) тэрбум төгрөг, 
  • бусад татвар, төлбөр хураамжийн орлого 167.2 (19.9 хувь) тэрбум төгрөг,
  • Онцгой албан татвар 84.6 (10.7 хувь) тэрбум төгрөг, 
  • гадаад үйл ажиллагааны орлого 33.0 (4.6 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 82.7 хувийг татварын орлого, 8.3 хувийг татварын бус орлого, 8.5 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.5 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус эзэлж байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.1 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 8.3 их наяд төгрөг байна. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 91.0 хувийг эзэлж байна.



Зураг: Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцэл, жил бүрийн эхний 11 сарын байдлаар.


Холбоотой мэдээ