К.Роналду 850 дахь гоолоо орууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-09-04 10:40:36

ЭР-РИЯД. /Anadolu/. Криштиану Роналду дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд албан ёсоор 850 гоол оруулсан анхны хөлбөмбөгч боллоо.


Саудын Арабын мэргэжлийн лигийн тав дахь тойргийн тоглолтод Португалын супер од тэрбээр тамирчныхаа замналд албан ёсоор 850 дахь гоолоо оруулж, түүний тоглодог “Аль Наср” баг Аль-Хазм”-ыг 5:1-ээр буулган авчээ.


“Манай баг бас нэгэн гайхалтай тоглолтыг үзүүллээ! Бид улам сайжирсаар байна. Урагшаа “Аль-Наср”. Түүнчлэн миний хувьд карьерынхаа 850 дахь гоолыг орууллаа, энэ тоо цаашид өснө” гэж К.Роналду Instagram хуудсандаа бичжээ.


Португалын шигшээ багт тоглохдоо 123 гоол оруулсан К.Роналду одоогоор Реал-Мадрид”-д 450, Манчестер Юнайтед”-д 145, Ювентус”-д 101, Спортинг CP-д 5, Аль-Наср-д 26 гоол оруулаад байна.


Өдгөө 38 настай тэрбээр Саудын Арабын дээд дивизионы мэргэн бууч гэдгээ батлан зургаан гоол оруулаад байгаа бол түүний Аль-Наср” баг  тоглолтын хүснэгтийн зургаадугаарт бичигдэж байна.

 



Холбоотой мэдээ