ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 71.1 хувьд зудын эрсдэл их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-22 11:28:57

Есөнбулаг 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 10-ны байдлаар Говь-Алтай аймгийн нийт нутгийн 71.1 гаруй хувьд зудын эрсдэл их байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа. 


Тодруулбал, Цаг уурын байгууллагаас гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл, нийт нутгийн 71.1 хувьд их үүний 15.8 хувь нь нэн их, 55.3 хувь нь их гарсан бол 23.7 хувь нь дунд зэрэг, 5.2 хувь нь бага эрсдэлтэй гарчээ.

Говь-Алтайн аймгийн зудын эрсдэлийн зургаас харахад Есөнбулаг сумуудын ихэнх нутаг, Хөхморьт сумын Цоохор нуур, Тайшир сумын Галуут, Халиун сумын Гүү бариач, Дэлгэр сумын Гуулин, Тонхил сумын Бүс-Уул, Цээл сумын Баянгол, Бүрэн багуудад зуд болох нэн их эрсдэлтэй байна. Харин бусад сумдад /Жаргалан сумын нийт нутаг, Хөхморьт, Халиун, Тайшир, Дэлгэр, Тонхил, Чандмань сумын ихэнх нутаг, Баян-Уул, Бугат, Цээл, Цогт, Төгрөг, Бигэр сумын зарим нутаг/ их эрсдэлтэй гарсан тухай Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэсээс танилцуулав.


Холбоотой мэдээ