ГОВЬ-АЛТАЙ: Ихэнх нутгаар салхи шуурга ихтэй, хүйтний эрч эрс чангарахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-12-04 14:18:58

Есөнбулаг, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтворгүй салхи шуургатай, 8-наас хүйтний эрч эрс чангарахыг малчид, тээвэрчид, иргэд цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.


Тодруулбал, энэ сарын 4-нд ихэнх нутгаар, 5, 7, 10-нд нутгийн зарим газраар, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Мөн хугацаанд салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 4, 5, 8-нд ихэнх нутгаар, 6-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар, 8-нд ихэнх нутгаар 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэх тухай холбогдох албанаас мэдээлэв.

Холбоотой мэдээ