ГОВЬ-АЛТАЙ: "Хүргэлт" арга хэмжээний нэгдсэн цуваа Улаанбаатар хотын зүг хөдөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-12-12 16:32:59

Есөнбулаг  2023 оны арван хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод суугаа нутгийн иргэддээ ченжийн гар дамжуулахгүйгээр орон нутгийнхаа малчдын хотноос өвлийн идшээ бэлтгэх боломжийг бүрдүүлэх зорилготой “Хүргэлт-4” арга хэмжээ аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар дөрөвдэх жилдээ зохион байгуулж буй бөгөөд нэгдсэн цуваа өнөөдөр нийслэл хотын зүг хөдөллөө.


Хүргэлтийн хүрээнд нийлүүлэгдэж буй мах нь тус аймгийн шинээр брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлж буй “Шимт богц брэнд” махны багц бөгөөд стандартын дагуу хайрцаглаж савласан байна. 

"Хүргэлт-4” арга хэмжээ 12 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн арга хэмжээ хэрэглэгчдэд Алтайн уулсаас бэлтгэсэн “Шимт богц”-ыг онлайнаар захиалах, хүргүүлж авах боломжийг бүрдүүлснээрээ энэ удаагийн хүргэлт арга хэмжээ ихээхэн онцлогтой болж буй аж.

Холбоотой мэдээ