СЭЛЭНГЭ: Ажлын багаас уриалга гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-22 13:45:05

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. "Сэлэнгэ аймгийн ногоон хөгжлийн бодлого-2030" бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын багаас уриалга гаргасан байна.  

 

"Сэлэнгэ аймгийн ногоон хөгжлийн бодлого"-ыг боловсруулахдаа аймгийн нийт хүн амыг 13 хэсэгт хуваан санал асуулга явуулах замаар салбар бүрд тулгамдаж буй асуудлыг тодорхойлохыг зорьжээ.

 

Иймээс хүн бүр өөрийн фэйсбүүк хуудсаас "Сэлэнгэ аймгийн ногоон хөгжлийн бодлого-2030" гэж хайлт хийж, нэр бүхий 13 салбарын санал асуулгын QR бүхий линкүүд рүү нэвтэрч, өөрийн харьяалагдах салбарын линк рүү хандан санал асуулгад оролцох боломжтой аж.

 

Санал асуулгад оролцоо сул байснаар тухайн сум орон нутагт тулгамдаж буй асуудал бодитойгоор харагдахгүй, төлөвлөлтийн гадна үлдэх эрсдэлтэй аж.

 

Иймд Сэлэнгэ аймагт амьдарч, ажиллаж буй иргэн бүр санал асуулгадаа идэвхтэй хамрагдахыг ажлын багаас уриалжээ.

Холбоотой мэдээ