ӨМНӨГОВЬ: Сүү, тараг хөтөлбөрт 6750 хүүхдийг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-05 08:34:39

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2020-2024 онд хэрэгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Сүү, тараг” хөтөлбөрийг 14 суманд үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.


Тус хөтөлбөр 2023 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сар хүртэлх хугацаанд Өмнөговь аймагт хэрэгжиж, нийт 6750 хүүхдийг хамруулжээ.


Хөтөлбөрт “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн 6-12 хүртэлх сартай хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон ихэр хүүхдүүд хамрагдлаа.


Хөтөлбөрийн хэрэгжилтэд эцэг эхчүүд сэтгэл хангалуун байгаа бөгөөд жингийн алдагдалтай хүүхдүүд жингээ нөхсөн талаар мэргэжилтэн онцоллоо.


Хөтөлбөрийн дагуу зорилтот бүлгийн хүүхдүүдэд долоо хоногт нэг удаа 500 гр сүү, 600 гр тараг олгосон бөгөөд цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 

Холбоотой мэдээ