ӨМНӨГОВЬ: ЕБС-иуд ухаалаг ангитай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-05 12:46:22

Даланзадгад, 2023 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын боловсролын салбар цахим шилжилтэд орж байгаатай уялдуулан Өмнөговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-иудыг “Ухаалаг анги”-тай болголоо.

 

Энэхүү танхимыг “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд мэдээллийн технологиор дэлхийд тэргүүлж буй БНСУ-ын 16 мянган гаруй сургуульд хэрэгжүүлж буй хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт бүхий таблет, ухаалаг самбар, өндөр хурдны интернэт цацагч, программ хангамж зэрэг тоног төхөөрөмжөөр тохижуулжээ.

 


Өмнөговь аймаг улсын хэмжээнд анх удаа нийт ерөнхий боловсролын сургуулиудаа цахим ухаалаг ангитай болгосноороо онцлогтой.

 



Тухайн кабинетад бүх хичээлийг цахимаар орох, шалгалтыг цахимаар авч болох үнэлгээний систем, интернэт ашиглан мэдээлэл авах, багш хүүхдүүдийн таблетыг хянан хичээлд хамааралгүй Youtube, Facebook, TikTok зэрэг платформыг ашиглахгүй байх боломжийг бүрдүүлсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи гэдгээрээ давуу талтай.

Холбоотой мэдээ