ӨМНӨГОВЬ: Нийт нутгаар цочир хүйтэрч цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-12 12:35:20

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар эрс дулаарч байгаа ч 2024 оны нэгдүгээр сарын 13-наас эрс хүйтрэх аж.

 

Тодруулбал, Өмнөговь аймгийн төвийн болон зүүн сумдын нутгаар цас орж, улмаар Даланзадгад, Цогтцэций, Манлай, Хүрмэн, Баян-Овоо сумдын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч өдөртөө -8-10 градус, шөнөдөө -16-18 градуст хүрч цочир хүйтрэх тул малчид, иргэд онцгой сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

 

Иймд цаг агаарын нөхцөл байдал хүнд, эрс хүйтэрсэн энэ өдрүүдэд сонор сэрэмжтэй байж, осгох, төөрөх, хөлдөх аюулаас өөрсдийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалахыг Өмнөговь аймгийн ОБГ-аас сэрэмжлүүлэв. 

Холбоотой мэдээ