ӨМНӨГОВЬ: Усжуулалтын хоёрдугаар аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-16 09:34:32

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. "Нутгийн хишиг" хөтөлбөрийн дагуу Өмнөговь аймагт усжуулалтын хоёрдугаар аяныг 2020 оноос эхлэн зарлаж, бэлчээр усжуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

 

Энэ хүрээнд 2023 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 15 сумын бэлчээрт 60 инженерийн хийцтэй худаг шинээр гаргажээ.


 

Мөн отрын бүсэд долоон шинэ худаг гаргах ажлыг гэрээ байгуулан гүйцэтгүүлж, байнгын ашиглалтад хүлээн авсан байна.

Үүний үр дүнд 201 малчин өрхийн 80,4 мянган толгой малыг усаар хангаж 100.5 га бэлчээрийг шинээр усжуулсан юм.

Мөн 15 сумдын бэлчээр нутагт 24 хуучин худаг, отрын бүс нутагт 7 хуучин худгийг сэргээн засварлаж, 72 малчин өрхийн 28.8 мянган толгой малыг усаар хангаж 46.5 га бэлчээрийг сэргээн усжуулжээ. 

Холбоотой мэдээ