ӨМНӨГОВЬ: "Улсын аварга малчин өрх"-өөр арван өрх шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-18 12:38:19

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг жилийн эцсийн  мал тооллогоор 2.6 сая толгой мал тоолуулж 10.9 хувь, адуу 10.2 хувь, хонь 7.8 хувь, ямаа 3.5 хувь, тэмээ 2.6 хувиар тус тус өсгөжээ.

 

Харин XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр улсын аварга саальчин” нэг, “улсын аварга малчин өрх” арав тодорлоо.

 

Тодруулбал, Улсын аварга саальчин”-аар Ханбогд сумын Баян багийн саальчин Хүүхэний Болормаа, Улсын аварга малчин өрх”-өөр Гурвантэс сумын Гоёот багийн малчин Сумъяагийн Ойдов, Манлай сумын Өехий багийн малчин Будын Баясгалан, Ханбогд сумын Номгон багийн малчин Хүүхэндүүгийн Далантай, Ханбогд сумын Жавхлант багийн малчин Цэдэнбалжирийн Идэрборгил, Баяндалай сумын Наран багийн малчин Цэгмидийн Мөнхбат, Хүрмэн сумын Хүрмэн багийн малчин Алтанцэцэгийн Галбадрах, Ханхонгор сумын Хондот багийн малчин Батдоржийн Түмэнжаргал, Цогт-Овоо сумын Замыншанд багийн малчин Эрэндоригийн Баттөр, Мандал-Овоо сумын Мандал багийн малчин Тогтохсүрэнгийн Мягмаржав, Ноён сумын Сайран багийн малчин Борхүүгийн Түвшинтөгс нар шалгарчээ. 

Холбоотой мэдээ