СҮХБААТАР: Багийн Засаг дарга нарын дийлэнх нь 30-40 насныхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-01-18 12:10:40

Баруун-Урт 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг  13 сумын 68 багтай. Эдгээрээс арав орчим нь эмэгтэй. Нийт дарга нарын ихэнх нь 30-40 насныхан байгаа бол хамгийн олон буюу дөрвөн удаа багийн засаг даргаар сонгогдсон хоёр хүн байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 303 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багийн Засаг дарга нарыг чадавхжуулах богино хугацааны зорилтот сургалт болж байна.  Сургалтад 59 багийн Засаг дарга оролцож байна.


 

Багийн Засаг дарга нарт засаглал, иргэдийн оролцоо, орон нутгийн чиг үүрэг, хууль тогтоомжийн хэрэглээ, манлайллын асуудлаар мэдлэг олгож, тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрэмбэлэх, төсөл боловсруулах, хамтран ажиллах арга, ур чадвар эзэмшүүлэх нь сургалтын гол зорилго юм. Тийм ч учраас уг сургалтыг МонголУлсын Засгийн газар, Удирдлагын академи, аймаг нийслэлийн ЗДТГ хамтран орон даяар зохиож байгуулж байгаа аж.


 

Төрийн бүхий л төрлийн үйлчилгээг анхан шатанд хэрэгжүүлэгч нь багийн засаг дарга нар юм. Тиймээс тэднийг ажиллах нөхцлөөр нь хангахын тулд Сүхбаатар аймгийн хувьд өнгөрсөн онд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтран бүх багийн дарга нараа зөөврийн комьпютероор хангах, багийн төвүүдийг үе шаттайгаар шинэчилж засварлах, цалингийн 10 хуийн нэмэгдэл олгох зэргээр дэмжлэг үзүүлсэн. Цаашид унаажуулах, төрийн үйлчлгээг илүү үр дүнтэй хүргэхийн тулд мэргэжлийн талаас илүү чадавхжуулах тал дээр анхаарч ажиллана гэдгийг аймгийн ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал хэллээ.

 

Сургалт хоёр өдөр үргэлжилнэ.

 

 

 

Холбоотой мэдээ