СЭЛЭНГЭ: Аваргын хотонд шинэ төлийн дуу цангинаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-05 22:40:07

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын аварга малчин хэмээх эрхэм шагналын эзэн Б.Эрдэнэбаярын хотонд төлийн дуу цангинаж эхэлжээ.


Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн малчин Буйманжавын Эрдэнэбаяр өнөөдөр Монгол Улсын аварга малчин хэмээх эрхэм шагналаа гардан авлаа.


Б.Эрдэнэбаяр гэргий Ц.Хүүхээгийн нар 1990 оноос Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд шилжин ирснээс хойш эдүгээ 39 жил мал сүргээ өсгөн үржүүлэх үйлсэд өөрийн хүч хөдөлмөрөө зориулан яваа аж.


Эднийх мал сүргийнхээ ашиг шимийг нь нэмэгдүүлэн газар тариалангийн бүс нутагт тохирсон өндөр ашиг шимт баяд үүлдрийн хонь, ангус үүлдрийн үхрийг өсгөн үржүүлж байна.  


Малчин Б.Эрдэнэбаяр, гэргий Ц.Хүүхээ нар мал маллахын зэрэгцээ уламжлалт аргаар цагаан идээ бэлтгэж, гутал хийх, оёдол, нэхмэл урлал, эсгий хийх, гэрийн мод урлах зэргээр үр хүүхэд, залуучуудад үлгэр дуурайлал үзүүлж ирсэн бүтээлч, туршлагатай малчин өрх юм.

Холбоотой мэдээ